Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн өмчийн хороог сан болгоно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” ажлын хүрээнд Төрийн өмчийн хороог сан болгох ажлын хэсэг байгууллаа. ТӨХ нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийг үйл ажиллагааг хянан чиглүүлдэг газар.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн өмчийн хороог сан болгоно
Төрийн өмчийн хороог сан болгоно. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” ажлын хүрээнд Төрийн өмчийн хороог сан болгох ажлын хэсэг байгууллаа. ТӨХ нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийг үйл ажиллагааг хянан чиглүүлдэг газар. Тус хороог сан болгох нь төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах нь зүйтэй алхам гэдэг дээр олон хүн санал нэгдсэн юм байна. ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлахаа зарласан. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцааны дийлэнхийг төр эзэмшдэг.

ТӨХ-г сан болгох ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байна.

Хуваалцах