Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх талаар зөвлөмж гаргалаа

Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн өмчийн цэцэрлэгт  хүүхэд элсүүлэх талаар  зөвлөмж  гаргалаа
Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх талаар зөвлөмж гаргалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь (59261) төрийн өмчийн, 21% нь (16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байдаг.

Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас 2014-2015 оны хичээлийн шинэ жилд төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмж гаргажээ.

Тус зөвлөмжийн “Цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй", "Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах эрхтэй", "Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох", "Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх” гэсэн заалтууд нь цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна.

Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэе.

Хуваалцах