Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгч зохион байгуулахыг дэмжив

Тухайлбал зарим гишүүд Гүйцэтгэх засаглалыг эрх мэдлийг Ерөнхийлөгчид хариуцуулж байгаа нь зохисгүй гэж үзсэн бол зарим гишүүд зарим гишүүд төрийн ёслол хүндэтгэлийн ажлыг Ерөнхийлөгч зохион байгуулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгч зохион байгуулахыг дэмжив
Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгч зохион байгуулахыг дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нар танилцуулж танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал зарим гишүүд Гүйцэтгэх засаглалыг эрх мэдлийг Ерөнхийлөгчид хариуцуулж байгаа нь зохисгүй гэж үзсэн бол зарим гишүүд зарим гишүүд төрийн ёслол хүндэтгэлийн ажлыг Ерөнхийлөгч зохион байгуулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм. Уг хуулийн төслийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцээд дэмжээгүй юм.

Үүний дараа хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуваалцах