Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрийн зарим ажлыг ТББ хийнэ

Улсын хэмжээнд төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, түүнтэй холбоотой эрх зүй зохицуулалтыг бий болгоод багаггүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн зарим ажлыг ТББ хийнэ
Төрийн зарим ажлыг ТББ хийнэ. Зураг: МҮОНРТ

Орхон аймаг

Улсын хэмжээнд төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, түүнтэй холбоотой эрх зүй зохицуулалтыг бий болгосон.

Төрийн томоохон байгууллагаас хамгийн анхны гэгдэх Хууль Зүй Яам өөрийн зарим ажлын чиг үүргийг өнгөрсөн 2013 оны аравдугаар сарын 05-нд зохион байгуулагдсан “Монголын Хуульчдын Холбоо”-нд эрх зүйн хүрээнд шилжүүлсэн. Энэ дагуу Монголын Хуульчдын Холбоо нь өдгөө хүртэл олон ажил гүйцэтгэсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө гэхэд л Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр шүүгч Б.Сарантуяаг санал болгож тэр дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зарлигаараа түүнийг батламжилсан.

Харин энэхүү жишгийн дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд мөн өөрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхээр болжээ. Тухайлбал Орхон аймгийн засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санал авч эхэлж буйгаа олон нийтэд албан ёсоор зарлаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл Орхон аймаг 2014 онд Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр эрх зүйн хүрээнд гүйцэтгүүлэх тухайгаа мэдэгдлээ. Тиймээс 01 сарын 10-ны дотор Төрийн бус байгууллагууд хамтран ажиллах чиглэл, саналаа холбогдох хөтөлбөр, төслийн тооцооны хамт Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэст хүргүүлэхэд болох юм байна.

Түлхүүр үг:Орхон аймаг
Хуваалцах