Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гурван жилийн хугацаатай үргэлжлүүлэн гүйцэтгэнэ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18, 21, 22, 23 дугаар тушаал батлагдан гарч, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гурван жилийн хугацаатай үргэлжлүүлэн гүйцэтгэнэ
Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гурван жилийн хугацаатай үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18, 21, 22, 23 дугаар тушаал батлагдан гарч, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын Тэргүүн М.Түмэнжаргал , “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар гэрээнд өнөөдөр /2020.02.04/ гарын үсэг зурлаа. Үүнд:

- Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 төрийн бус байгууллагуудад;

- Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд;

- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч 7 төрийн бус байгууллагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ.


Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах