Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Турк дахь Босфорын хоолойд авто машины шинэ хонгил замыг нээлээ

Турк дахь Босфорын хоолойд Европ, Азийг холбох шинэ хонгил замыг нээгээд байна. Нээлтийн арга хэмжээнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдован, Ерөнхий сайд Бинали Йылдырым болон Засгийн газрын гишүүд оролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк дахь Босфорын хоолойд авто машины шинэ хонгил замыг нээлээ
Турк дахь Босфорын хоолойд авто машины шинэ хонгил замыг нээлээ. Зураг: МҮОНРТ

Турк дахь Босфорын хоолойд Европ, Азийг холбох шинэ хонгил замыг нээгээд байна. Нээлтийн арга хэмжээнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдован, Ерөнхий сайд Бинали Йылдырым болон Засгийн газрын гишүүд оролцсон байна. Энэхүү хонгил замын урт нь 14.5 км бөгөөд Стамбулын Ази, Европын хэсгийг Гезтеп болон Казлычешм дүүргээр холбож буй юм байна.

5.4 км замыг нь Босфорын хоолой доогуур далайн түвшнээс 106 метрийн гүнд тавьсан байна. Урьдчилсан байдлаар энэ замаар өдөрт 120 мянган авто машин явж өнгөрөх тооцоо гаргасан байна. Хөнгөн тэрэг 4 америк доллар, микро автобус 6 ам.долларын төлбөр төлөх юм байна.

Харин бусад төрлийн авто машин явах хориотой. Хонгил замын барилгын ажил таван жил үргэлжилсэн бөгөөд нийтдээ 1.2 тэрбум америк долларын хувь хөрөнгө оруулалтаар босчээ. Тус хонгил зам барих хөрөнгийг гаргасан консорциум 24 жил хагас тус замыг удирдах юм байна. Харин энэ хугацаа дууссаны дараа төрд шилжүүлэн өгөх юм.

Хуваалцах