Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

Турк, Финланд, Швед тохиролцоонд хүрлээ

Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финландын удирдагчид НАТО-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн боловч Туркийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байсан.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк, Финланд, Швед тохиролцоонд хүрлээ
Турк, Финланд, Швед тохиролцоонд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Швед, Финландын удирдагчид НАТО-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн боловч Туркийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр талууд Туркийн дэмжлэгийг нотолсон санамж бичиг байгуулснаар тохиролцоонд хүрч чаджээ.

Гурван улсын Гадаад хэргийн сайд нар лхагва гарагт Мадридад эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн ийнхүү тохиролцоонд хүрчээ. Финланд, Швед улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад "урилгаар" оролцож байгаа юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Тэднийг эвсэлд хүлээн авснаар хоёр улс аюулгүй байдалд шилжих төдийгүй НАТО илүү хүчирхэгжиж, Евро-Атлантын бүс илүү хамгаалалтай болно. Финланд, Швед хоёр улс сүүлийн хэдэн арван жилд байгаагүй аюулгүй байдлын хямралтай тулгарч байгаа учраас энэ шийдвэр нь амин чухал асуудал” гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах