Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк Иракаас цэргээ татахгүй

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн долоо хоногт Иракт илгээсэн цэргээ эргүүлэн татах бодолгүй гэдгээ дахин мэдэгдлээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк Иракаас цэргээ татахгүй
Турк Иракаас цэргээ татахгүй. Зураг: МҮОНРТ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн долоо хоногт Иракт илгээсэн цэргээ эргүүлэн татах бодолгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Энэ бие бүрэлдэхүүн Иракийн цэргүүдийг "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд байлдааны бэлтгэл сургуулилтаар хангах үүрэгтэй гэж тэрээр тайлбарлаж байна.

2014 онд Турк улс Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абадигийн хүсэлтээр Иракийн хойд хэсэгт цэргээ байршуулжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн хувьд Турк улс Иракт албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр энэ цэргийн бүрэлдэхүүндээ дэмжлэг үзүүлэх баг бүрэлдэхүүнийг илгээсэнд Иракийн тал эрс дургүйцэж, тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлсэн хэрэг боллоо гэж үзэж байгаа юм. Улмаар энэ шалтгаанаар Турк улсад цэргээ 48 цагийн дотор эргүүлэн татах шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаа аль хэдийнэ дууссан ч, Туркууд цэргээ буцаан гаргахгүй гэх байр сууриа баримталсан хэвээр байна.

Нэмэлт баг бүрэлдэхүүн нь 2014 оны долоодугаар сараас хойш "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа Иракийн Мосул хотыг эргүүлэн хяналтандаа авахад Иракийн цэргүүдийг сургаж бэлтгэх үүрэгтэй, харин ямар нэг байлдааны ажиллагаанд биечлэн оролцохгүй гэдгийг Туркийн Ерөнхийлөгч дахин мэдэгджээ.

Хуваалцах