Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк Ливи улс руу цэрэг илгээхээр төлөвлөж байна

Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдоган Ливи улс уруу цэрэг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. Тэрээр Туркийн цэрэг Ливийн түр засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг онцолж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк Ливи улс руу цэрэг илгээхээр төлөвлөж байна
Турк Ливи улс руу цэрэг илгээхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Туркийн ерөнхийлөгч ТайпЭрдоганЛиви улс уруу цэрэг илгээхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. Тэрээр Туркийн цэрэг Ливийн түр засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг онцолж байгаа юм.

Зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн Ливи улсын төр засаг, нийгмийн амьдрал тогтворгүй байгаа юм. Тэгвэл Турк улс Ливийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох магадлал өндөр болоод байна. Пүрэв гарагт үг хэлэх үеэрээ Туркийн ерөнхийлөгч ТайпЭрдоганЛиви уруу цэрэг илгээхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн өнөөгийн буюу түр засгийн газрыг дэмжиж, хамгаалах үүднээс ийм алхам хийнэ гэдгээ онцолж, Ливийн засгийн газар ч гэсэн армийн тусламж үзүүлэх хүсэлтийг ирүүлсэн гэдгээ дурджээ. ТайпЭрдоганЛивид Туркийн цэргийг илгээх асуудлаарх хуулийн төслийг дараагийн сард парламентаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм. Энэ сард Туркийн удирдагчид Ливийн түр засгийн газартай батлан хамгаалахын салбарт тусламж дэмжлэг үзүүлэх хэлэлцээрийг байгуулсан юм. 2011 онд Ливид хувьсгал болж, тус улсыг олон жилийн турш удирдсан МуаммарКаддафийн дэглэм нуран унасан юм. Үүнээс хойш Ливид улс төр, бүс нутгийн эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж байна. Ливийн баруун бүс нутгийг хяналтдаа байлгаж буй түр засгийн газрын арми зүүн зүгийн бүсийг удирдаж буй генерал ХалифаХафтараар удирдуулсан армийн хооронд зэвсэгт тэмцэл өрнөж байгаа юм.

НҮБ-аасЛивийн сөргөлдөгч талуудыг дэмжиж байгаа улс орнуудыг эрс буруутгасан байна. Гэхдээ одоогоор Ливи улсад цэргээ албан ёсоор оруулсан улс байхгүй юм. Шинжээчид хэрэв Турк улс Триполид армийн тусламж үзүүлэхээр цэрэг оруулбал бусад улс орнууд ч адил алхам хийж, зөрчилдөөн улам ширүүсч магадгүй гэдгийг онцолжээ. Энэ хооронд ОХУ болон Италийн зүгээс Ливид үүсээд буй нөхцөл байдлыг энх тайванчаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Хуваалцах