Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк Оросыг гүжирдсэн гэв

Лхагва гарагт Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглу ОХУ-ыг Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаараа угсаатны цөөнхийг хомроголон

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк Оросыг гүжирдсэн гэв
Турк Оросыг гүжирдсэн гэв. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт Туркийн ерөнхий сайд Ахмет Давут-оглу ОХУ-ыг Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаараа угсаатны цөөнхийг хомроголон устгаж байна гэсэн мэдэгдэл хийсэн. Харин өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ мэдэгдлийг ор үндэсгүй гүжирдлэг гэсэн байна.

Орос улс өөрийн болон Сирийн цэргийн баазуудыг хамгаалж, харин туркменүүд болон суннит омгийнхны эсрэг агаарын цохилт үйлдэн, улмаар эдгээр иргэдийг Латакия хотоос орон гэрээ орхин, дүрвэхэд хүргэж байна хэмээн Туркийн ерөнхий сайд үзэж байгаа юм.

Харин Ахмет Давут-оглу энэ мэдэгдлээрээ Сири дэх нөхцөл байдлын талаар наад захын мэдлэггүй байгаагаа нотлон харууллаа гэж Оросын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс гадна Турк улс Иракийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй цэрэг илгээсэн нь Иракийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэлгүй, олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж Орос үзэж байгаа юм.

Хуваалцах