Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Турк руу визгүй зорчино

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк руу визгүй зорчино
Турк руу визгүй зорчино. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг засгийн газар хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

Энэ хэлэлцээрийн талаар БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Эрдоаны манай улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцож, дараахан нь буюу энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр энгийн паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.

Түлхүүр үг:виз
Хуваалцах