Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк салан тусгаарлагчдын эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна

Туркийн Засгийн газар Курдын зэвсэгт дайчид болон Исламын улс бүлэглэлийн эсрэг зэвсэгт тэмцлээ эрчимжүүлж байна. Энэ нь өнгөрсөн бямба гарагт Туркийн нийслэл Анкара хотод 100 орчим хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагуудын дараа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк салан тусгаарлагчдын эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна
Турк салан тусгаарлагчдын эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Туркийн Засгийн газар Курдын зэвсэгт дайчид болон Исламын улс бүлэглэлийн эсрэг зэвсэгт тэмцлээ эрчимжүүлж байна. Энэ нь өнгөрсөн бямба гарагт Туркийн нийслэл Анкара хотод 100 орчим хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагуудын дараа Туркийн Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн Туркийн нутагт мөн Иракийн хойд бүсэд Курдын зэвсэгт дайчдад цохилт өгч, 49 дайчинг хөнөөсөн байна. Мөн Туркийн төв бүсийн Коняа хот болон Шанлыурфа мужийн зүүн өмнөд нутагт Исламын Улс бүлэглэлийн 43 дайчинг баривчлан саатуулжээ. Туркийн хууль цагдаагийнхан нийслэл Анкара хотод амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн цуврал халдлагад Исламын улс бүлэглэл, Курдын зэвсэгт дайчид болон хэт зүүний үзэлт байгууллагуудыг сэжиглэн, шалгаж байна.

Гэхдээ Туркийн ард иргэдийн дунд Засгийн газрынх нь баримталдаг хэт хатуу чиг шугам бослого үймээн дэгдээгчдийг алан хядах ажиллагаа явуулахад түлхэц болж байна гэсэн шүүмжлэл нэмэгджээ.

Хуваалцах