Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк, Сирийн газар хөдлөлтийн эдийн засгийн хохирлыг 20 гаруй тэрбум ам.доллараар үнэлжээ

Байгалийн гамшгаар мэргэшсэн шинжээчид Турк, Сирид энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтийн эдийн засгийн хохирлыг 20 тэрбум гаруй америк доллараар үнэлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Турк, Сирийн газар хөдлөлтийн эдийн засгийн хохирлыг 20 гаруй тэрбум ам.доллараар үнэлжээ
Турк, Сирийн газар хөдлөлтийн эдийн засгийн хохирлыг 20 гаруй тэрбум ам.доллараар үнэлжээ. Зураг: МҮОНРТ

Байгалийн гамшгаар мэргэшсэн шинжээчид Турк, Сирид энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтийн эдийн засгийн хохирлыг 20 тэрбум гаруй америк доллараар үнэлжээ.

Үүнээс тун багахан хэсгийг буюу нэг тэрбум орчим америк долларын хохирлыг даатгасан байсан гэж Америкийн “Вериск Аналитикс” байгууллага мэдээлж байна.

Турк улсын хувьд гамшгийн хор хохирол ДНБ-ий нэг хувийг нь хамрах төлөвтэй байна. Ялангуяа газар хөдлөлтөд хөдөө аж ахуй, хөнгөн аж ахуйн бүсүүд хамгийн ихээр өртсөн болохоор бусад салбарт нөлөөлөх нь харьцангуй бага гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Бета Яворчик мэдэгджээ.

Гэхдээ Туркийн эдийн засаг энэ онд 3.5-аас 3 хувь болон буурах төлөвтэй байна. Үүнд байгалийн гамшгийн үр дагаврыг бүрэн тооцоогүй. Дээр нь гадаад санхүүжилтийн хэрэгцээ өсөх, сонгуультай холбоотой улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь тодорхойгүй байдлыг улам ихэсгэж байна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банк мэдэгджээ.

Газар хөдлөлтөөс болоод Ерөнхийлөгч, парламентын сонгууль ч хойшлогдож болзошгүй. Турк улсад бүх нийтийн сонгуулийг зургаадугаар сарын 18-нд анх төлөвлөсөн бол тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 14-нд болгон наашлуулах боломжтой гэж мэдэгдсэн.

Гэвч Туркийн нэгэн сувгаар сонгуулийг нэг жилээр хойшлуулах буюу бүрмөсөн цуцалж болзошгүй гэж энэ сарын 13-нд мэдээлжээ. Гэхдээ Туркийн Үндсэн хуульд дайныг сонгууль хойшлуулах цорын ганц шалтгаан гэж бичсэн байдаг гэжээ.

Үүний зэрэгцээ Турк улсад газар хөдлөлтөөс хойш 11 хоногийн дараа буюу 260 цагийн дараа өнөөдөр 14 настай Осман хэмээх хүүг нуранги дороос эсэн мэнд гаргасан тухай Туркийн “Анадолу” агентлаг мэдээлсэн байна.

Турк болон хөрш Сири улс энэ сарын 6-нд 7.7, 7.6 магнитудын хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтөд өртсөн юм. Үүний улмаас Турк улсад 38 мянга гаруй хүн амиа алдаж, 105 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.

Хуваалцах