Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк Сирийн хил дагуух цэргийн байрлалуудаа бэхжүүлж эхэллээ

Түүнчлэн Туркийн өөр нэг хэвлэлд эдгээр цэрэг техникийн зарим хэсгийг Сирид байрлуулах бол заримыг нь Туркийн өмнөд хил дэх цэргийн байршлуулалд төвлөрүүлнэ гэж мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк Сирийн хил дагуух цэргийн байрлалуудаа бэхжүүлж эхэллээ
Турк Сирийн хил дагуух цэргийн байрлалуудаа бэхжүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сирийн хил дагуух цэргийн байрлалуудаа Турк бэхжүүлж эхэллээ. Энэ тухай эх сурвалжийн хэлснийг "Ройтерс" агентлаг мэдээлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ гаргана гэж мэдэгдсэний дараа “Турк Сирийн хойд нутгаар дайрч өнгөрдөг Ефрат мөрний зүүн талаар Курдуудын байрлалд цохилт өгч цэргийн ажиллагаа явуулахаа хойшлуулна” гэж Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган хэлсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа Турк улс Сирийн хил дагуух цэргийн байрлалуудаа бэхжүүлж эхэллээ гэж мэдээлж байна.

Ням гарагт энэ тухай Туркийн телевизээр тус улсын цэргүүд Каркамис тосгоноороо дамжин Сирид нэвтэрч байгааг гаргажээ. Мөн Сирийн чөлөөт армийн мэдлийн газраар дамжин өнгөрнө гэж мэдээлсэн байна. Энэ цуваанд танк, их буу, автомат буунууд зэрэг байлдааны техник хэрэгслүүд мөн багтаж байгаа юм байна.

Түүнчлэн Туркийн өөр нэг хэвлэлд эдгээр цэрэг техникийн зарим хэсгийг Сирид байрлуулах бол заримыг нь Туркийн өмнөд хил дэх цэргийн байршлуулалд төвлөрүүлнэ гэж мэдээлсэн байна.

АНУ Сириэс цэргээ гаргах болсноор хоёр улсын тэргүүн ням гарагт утсаар ярьж, тэнд цэргийн болоод дипломат аргаар зохицуулалт хийхээр тохиролцсон гэсэн мэдээлэл байна.

Хуваалцах