Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ

Турк улсын Засгийн газрын мэдээлснээр тус улс гамшигт өртсөн мужуудынхаа 50 мянга гаруй байшин барилгыг яаралтай нураах шаардлагатай гэж үзсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ
Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

Турк улс 50 мянга гаруй байшин барилгаа нураах хэрэгтэй гэж үзжээ. Турк улсын Засгийн газрын мэдээлснээр тус улс гамшигт өртсөн мужуудынхаа 50 мянга гаруй байшин барилгыг яаралтай нураах шаардлагатай гэж үзсэн байна. Учир нь газар хөдөлсний улмаас тэдгээр барилга ноцтой хэмжээгээр сүйдсэн тул нурах эрсдэлтэй болжээ.

Туркийн Засгийн газар тус улсын гамшигт өртсөн 10 мужийн 387 мянга 300 орчим барилгад хохирлын үнэлгээ хийснээ лхагва гарагт танилцуулсан байна.

50 мянга орчим байшин барилгыг яаралтай нураах шаардлагатай гэж мэдээлсний 11900 орчим нь Газиантеп мужид, 11 мянга орчим нь Хатай, 10800 орчим байшин Кахраманмараш, 6600 орчим барилга Малатья мужид нурах эрсдэлтэй гэж бүртгэгдсэн байна.

Туркийн Засгийн газар эдгээр барилгыг яаралтай устгана гэж мэдэгджээ.

Хуваалцах