Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс АНУ, НАТО-гийн мэдэлд ашиглуулдаг цэргийн баазуудаа хааж магадгүй байна

Америкийн хориг шахалтын хариуд цөмийн пуужингийн гол агуулах "Инсирлик" агаарын баазаа Турк улс хаах төлөвлөгөөтэй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс АНУ, НАТО-гийн мэдэлд ашиглуулдаг цэргийн баазуудаа хааж магадгүй байна
Турк улс АНУ, НАТО-гийн мэдэлд ашиглуулдаг цэргийн баазуудаа хааж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Турк улс АНУ, НАТО-гийн мэдэлд ашиглуулдаг цэргийн баазуудаа хааж магадгүй байна. Америкийн хориг шахалтын хариуд цөмийн пуужингийн гол агуулах "Инсирлик" агаарын баазаа Турк улс хаах төлөвлөгөөтэй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ. Мөн тэрбээр шаардлагатай бол НАТО-гийн мэдэлд байдаг радарын станц бүхий "Куречик" баазаа ч хаана гэсэн байна.

Америк цэргийн суурилуулсан урьдчилан сэрэмжлүүлэх энэ радар баллистик пуужингаас хамгаалах НАТО-гийн сүлжээнд стратегийн үүрэг гүйцэтгэдэг байна. Харин "Инсирлик" агаарын баазын хувьд Америкийн цөмийн пуужингийн Европ дахь зургаан гол баазын нэг. Энд ойролцоогоор 90 ширхэг цөмийн зэвсэг агуулдаг. Сири, Ирак улсад АНУ тэргүүтэй ажиллагаа болоход энэ баазыг ашиглаж байсан гэх мэдээлэл байдаг юм байна.

АНУ Анкарад хориг шахалт тавина гэж байн байн анхааруулж байгаагаас гадна Парламентын дээд танхим нь өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Туркийн эсрэг тогтоол баталсан. Энэ тогтоолд XX зууны эхээр Османы улсын үед 1.5 сая америк хүнийг шил дараалан хөнөөсөн гэж Туркийг буруутгасан байна.

Өнгөрөгч 10 дугаар сард Төлөөлөгчдийн танхимын баталсан энэ тогтоолд Сенат хориг тавьж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баримтыг эсэргүүцэж байгаа ч, Туркийн эсрэг хориг тавина гэж анхааруулахаас огтхон ч эмээхгүй байгаа гэж Оросын хэвлэлд бичжээ.

Мөн Сенат өнгөрөгч лхагва гарагт Сирийн хойд бүсэд явуулсан Туркийн цэргийн ажиллагаа болон Оросын "Эс-400" пуужингийн систем худалдаж авч байгаатай нь холбоотойгоор Анкарад хориг тавих боломж бүрдүүлэх нэг баримт батлаад байна.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хувьд дотоодын хэвлэл мэдээлэлд "Инсирлик" агаарын баазын талаар онцгойлон дурдсан нь анхны тохиолдол биш гэж Оросын хэвлэлд мэдээлсэн байна.

Хуваалцах