Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Турк улс дахь элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна

Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа болон тус улсаар дамжин өнгөрч буй Монгол улсын иргэдэд тус улс дахь Монголын элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс дахь элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна
Турк улс дахь элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа болон тус улсаар дамжин өнгөрч буй Монгол улсын иргэдэд тус улс дахь Монголын элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна. Сирийн нийслэл Дамаск хотын орчим өнгөрсөн сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн онцын шаардлагагүй бол нөхцөл байдал тогтворжих хүртэл Сири болон хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс орнуудад зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сиритэй хил залгаа Түркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг элэг нэгтнүүддээ анхаарууллаа.

Хуваалцах