Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс эдийн засгийн өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлжээ

Туркийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2017 оны байдлаар 7.4 хувьд хүрсэн нь "Их 20", Европын Холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж өсөлтөөс ч өндөр байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс эдийн засгийн өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлжээ
Турк улс эдийн засгийн өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Туркийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2017 оны байдлаар 7.4 хувьд хүрсэн нь "Их 20", Европын Холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж өсөлтөөс ч өндөр байгаа юм байна.

Өнгөрсөн оны эхний хоёр улиралд Турк улсын эдийн засагийн өсөлт тус бүр 5.4 хувьд хүрсэн бол гуравдугаар улиралд 11.3 хувь, дөрөвдүгээр улиралд 7.3 хувийн өсөлттэй гарсан байна.

Ийнхүү жилийн дундаж өсөлтөөрөө "Их 20"-ийн бүлгийн орнуудыг тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд Ирланд улс 7.8 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө Европод тэргүүлж, хоёрдугаарт Турк, гуравдугаарт долоон хувийн өсөлттэй Румын улс оржээ.

Харин Германы өсөлт 2.2, Францынх 1.8, Их Британийнх 1.7 хувьтай гарсан байна.

Хуваалцах