Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс Олон улсын валютын сангийн зээлээс татгалзаж байна

Анкара үндэсний мөнгөн тэмдэгт Турк лирын ханш унасныг дахин зээл авах шалтаг хэмээн үзэхгүй байна. “Түрк улсад Олон улсын валютын сангийн зүгээс зээл авахаас өгсүүлээд бусад техникийн тусламж авах шаардлага байхгүй, иймээс цаашид Анкара зээл авахаар Олон улсын валютын санд огт хандахгүй” гэж Туркий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс Олон улсын валютын сангийн зээлээс татгалзаж байна
Турк улс Олон улсын валютын сангийн зээлээс татгалзаж байна. Зураг: МҮОНРТ

Анкара үндэсний мөнгөн тэмдэгт Турк лирын ханш унасныг дахин зээл авах шалтаг хэмээн үзэхгүй байна. “Түрк улсад Олон улсын валютын сангийн зүгээс зээл авахаас өгсүүлээд бусад техникийн тусламж авах шаардлага байхгүй, иймээс цаашид Анкара зээл авахаар Олон улсын валютын санд огт хандахгүй” гэж Туркийн ерөнхийлөгч РежепТайипЭрдоан мэдэгдлээ.

“Турк болон Олон улсын валютын сангийн зам огтлолцох талаар ярих хэрэггүй, энэ сэдэв үүрд хаагдсан” гэж Туркийн удирдагч хэллээ. 2002 онд Турк улсын Олон улсын валютын санд төлөх өр 23,5 тэрбум доллар байсан, 2013 онд тус улс Олон улсын валютын санд төлөх өрөө бүрэн дуусгаж, тэр цагаас хойш зээл авах асуудлаар яриа хэлэлцээ хийхээ больжээ. Гэтэл сая өнгөрсөн 8-р сард Туркийн лирын ханш эрс унасантай холбогдуулан Олон улсын валютын сангаас зээл авах яриа нэлээд идэвхтэй сөхөгдөж ирсэн байна. Мөнгөний ханш унаснаар инфляци өсөж, өнгөрсөн 9-р сард Туркд хэрэглээний үнэ 24,52 хувь өссөн байна.

Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш унасан нь Анкара, Вашингтоны харилцаа хурцадсанаас, тухайлбал АНУ Туркийн хөнгөн цагаан болон гангийн импортын татварыг тус бүрээр 20 болон 50 хувиар нэмснээс үүдэлтэй. Анкара өөрийн зүгээс АНУ-ас орж ирдэг 533 сая долларын үнэ бүхий 22 төрлийн барааны татварыг нэмсэн. Үүнд тамхи, архи, автомашин, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, цагаан будаа, жимс оржээ.

Хуваалцах