Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улс Сирид Башар Асадын оролцоогүй сонгууль явуулахын төлөө байна

Турк улс Сирид ерөнхийлөгч Башар Асадын оролцоогүй сонгууль явуулахын төлөө байгаагаа тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Парис хотноо Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой яриа хэлэлцээ хийснийхээ дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улс Сирид Башар Асадын оролцоогүй сонгууль явуулахын төлөө байна
Турк улс Сирид Башар Асадын оролцоогүй сонгууль явуулахын төлөө байна. Зураг: МҮОНРТ

Турк улс Сирид ерөнхийлөгч БашарАсадын оролцоогүй сонгууль явуулахын төлөө байгаагаа тус улсын ерөнхийлөгч РежепТайипЭрдоган Парис хотноо Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой яриа хэлэлцээ хийснийхээ дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. “Бидний зорилт бол Сирийн хямралыг БашарАсадын оролцоогүй шийдэх явдал. Бид Сирид сонгуулийг Сирийн ард түмний ардчилсан хүсэл эрмэлзлийн дагуу Асадын оролцоогүй хийхийн төлөө, бид үүнд тус дэм болно” гэж Эрдоган хэлжээ.

Эрдоган 2017 оны сүүлээр Тунист айлчлах үеэрээ Сирийн ерөнхийлөгчийг “террорист” гээд, өөрийн иргэд болох сая гаруй хүнийг хороосон хүнтэй хамтран ажиллах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Хожим Оросын гадаад яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, Туркийн ерөнхийлөгчийн хэлсэн зүйл хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй гэдгийг цохон тэмдэглэсэн. Сирид гал зогсоох үйл хэрэгт батлан даагч болох Орос, Турк, Иран улс өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ндАстана хотноо хийсэн олон улсын уулзалтаар 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд Сочи хотод Сирийн асуудлаар харилцан ярилцах Конгресс буюу бага хурал явуулахаар тохирсон.

Энэ уулзалтаар Сирийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах, дараа нь Үндсэн хуулинд тулгуурлан Сири улсад НҮБ-ын ивээл дор сонгууль явуулах асуудал хэлэлцэх юм байна. Үүний өмнө Орос, Турк, Иран улсын төлөөлөгчид энэ сарын 18-19-нд Сочи хотноо бэлтгэл ажлыг хэлэлцэнэ. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр бага хуралд оролцогчдын жагсаалтад 1 мянга 700-гаад хүний нэр багтжээ.

Хуваалцах