Турк улсад 50-100 см цас орж, 7 хотод шар түвшний сэрэмжлүүлэг зарлажээ
Турк улсын Цаг уурын байгууллагаас энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Самсун, Орду, Гиресун, Трабзон, Ризе зэрэг долоон хотод шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаж,
Мэдээллийн алба

Турк улсын Цаг уурын байгууллагаас энэ сарын 22-ны өдрөөс эхлэн Самсун, Орду, Гиресун, Трабзон, Ризе зэрэг долоон хотод шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаж, Гүмүшхане, Артвин хотуудад аадар бороо орохыг анхааруулжээ.
Тухайлбал, Турк улсын өвлийн улирлын дундаж +2C-+6C хэмийн хооронд байдаг байна.Гэтэл -8С хэмд хүрч цочир хүйтэрч, уулархаг нутгаар цасны хэмжээ 50-100 см хүрч орсон байна.
Байгалийн гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэг болон хот хоорондын замуудыг хаажээ.Цасанд боогдсон оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхээр аврах багийнхан ажилласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















