Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улсад болж буй үйл явдлыг шууд дамжуулж байна

Өнөөдөр үүрээр Туркийн нийслэл Анкара хотын парламентын ордон руу байлдааны нисдэг тэрэг, хоёр пуужин харваснаар тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улсад болж буй үйл явдлыг шууд дамжуулж байна
Турк улсад болж буй үйл явдлыг шууд дамжуулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр үүрээр Туркийн нийслэл Анкара хотын парламентын ордон руу байлдааны нисдэг тэрэг, хоёр пуужин харваснаар тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого эхэлсэн.

Одоогоор Истанбул, Анкара, Сахья зэрэг хэд хэдэн хотуудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Истанбул хотын нисэх онгоцны буудалд саяхан газардсан бөгөөд тэрбээр төрийн эргэлтэд оролцсон цэргийн эрх мэдэлтнүүдэд хамгийн хатуу ширүүн хариуцлага хүлээлгэхээ албан ёсоор мэдэгдэж босогчдыг дарсны дараа цэргийн салбарт иж бүрэн шинэчлэл, цэвэрлэгээ хийнэ гэдгээ хэлсэн юм.

Түүнчлэн Туркийн хэвлэл мэдээллийн албаны мэдээлж байгаагаар төрийн эргэлт хийхийг оролдсон 120 гаруй хүн баривчлагджээ.

Та бүхэнд Турк улсад болж буй үйл явдлыг шууд дамжуулан хүргэж байна.

Хуваалцах