Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Турк улсад дахин халдлага гарлаа

2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, авто машин дэлбэлсэн хэрэг гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улсад дахин халдлага гарлаа
Турк улсад дахин халдлага гарлаа. Зураг: МҮОНРТ

2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө хоёр алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, авто машин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр нэг цагдаа, нэг шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлээд 11 хүн шархадсан байна.

Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Станбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт зэвсэг ашиглан цагдаа, гэмгүй ард иргэдийг олноор хороох зорилготой террорист үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул тус улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Хуваалцах