Турк улсад монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг шалгаж байна
Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэв.
Мэдээллийн алба

Энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Турк улсад монгол эмэгтэй нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, хамтран амьдрагч нь хохирогч Л-г буудаж амь насыг нь хөнөөсөн бөгөөд тус улсын цагдаа нар буруутай этгээдийг баривчлан, мөрдөн шалгаж байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, тус улсад монгол эмэгтэй буудуулж, нас барсан хэрэг гарсан нь үнэн. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ар гэрийнхэнтэй нь холбогдсон” гэв.


















