Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Турк улсад үерийн гамшиг нүүрлэж, 17 хүн амь үрэгджээ

Дэлхийн зарим улс оронд ой хээрийн түймрийн гамшиг нүүрлэж, ихээхэн хохирол амсаад байна. Эдгээрийн нэг нь болох Турк улсад ой хээрийн түймрийн хажуугаар үер усны гамшиг нүүрлэж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улсад үерийн гамшиг нүүрлэж, 17 хүн амь үрэгджээ
Турк улсад үерийн гамшиг нүүрлэж, 17 хүн амь үрэгджээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн зарим улс оронд ой хээрийн түймрийн гамшиг нүүрлэж, ихээхэн хохирол амсаад байна. Эдгээрийн нэг нь болох Турк улсад ой хээрийн түймрийн хажуугаар үер усны гамшиг нүүрлэж эхэллээ.

Тодруулбал, Хар тэнгисийн эрэг орчмын Бартин, Кастамону, Синоп болон Самсун мужийн нутагт үерийн гамшиг нүүрлээд байна. Нэг хүн нас барж, хэд хэдэн хүн сураггүй болоод байгаа талаар Ассошейтэд Пресс агентлаг мэдээлжээ. Тус улсын баруун нутгаар ой хээрийн түймэр дэгдэж ихээхэн газар нутгийг хамраад байгаа бол харин хойд хэсгийн нутгаар их хэмжээний усархаг аадар бороо үргэлжлэн орж үер усны гамшиг нүүрлэж хөрсний гулгалт хүртэл үүссэн аж.

Кастамону мужийн Бозкурт хот үерт хамгийн ихээр нэрвэгдсэн байна. Орон нутгийн гэрчүүдийн хэлснээр, хүн ам оршин суудаг суурьшлын газар хэдхэн хормын дотор үерийн усанд автаж, зарим газарт үерийн усны түвшин 3-аас 4 метрт хүрч нэмэгджээ. Кастамону мужаас өөр бусад муж ч байгалийн гамшигт нэрвэгдээд байна.

Үерийн ус гүүр, зам талбайг эвдлэн сүйтгэж цахилгаан дамжуулах шонгуудыг унагаасан байна. Орон нутгийн аврагчид сураггүй болсон иргэдийг хайх, тусламж хүссэн хүмүүст туслахаар ажиллацгааж байгаа юм.

Хуваалцах