Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана
Турк улстай дээд боловсролын салбарт хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа.

Элчин сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон явдалд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг яам дэмжиж байгааг илэрхийлэн ойрын хугацаанд Туркийн Дээд боловсролын зөвлөлтэй тус салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг эцэслэн байгуулах саналыг талууд зөвшилцөв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Турк улсад суралцах монгол оюутны элсэлт, хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохин байгуулж, суралцах боломж олгоход анхаарч өгөхийг элчин сайдаас хүслээ.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах