Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Турк улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

БНТУ-ын Гадаад хэргийн сайд Ахмед Давутолу маргааш буюу тавдугаар сарын 17-нд манай улсад айлчилна. Энэ онд Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа олон салбарт хөгжжээ. Турк 1996 онд, Монгол 1997 онд ЭСЯ-аа тус тус нээсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Турк улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Турк улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Гадаад хэргийн сайд Ахмед Давутолу маргааш буюу тавдугаар сарын 17-нд манай улсад айлчилна. Энэ онд Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа олон салбарт хөгжжээ. Турк 1996 онд, Монгол 1997 онд ЭСЯ-аа тус тус нээсэн байдаг.

Монгол Улс гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалдаа БНТУ-тай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэл, хамтны ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заасан. Хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэх зорилт тавьж байгаа юм.

Хуваалцах