Туркэд ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болно
Турк улсад ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн нэг нь өнөөгийн ерөнхийлөгч Режеп
Мэдээллийн алба

Турк улсад ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн нэг нь өнөөгийн ерөнхийлөгч РежепТайипЭрдоган юм. Мөн төрийн тэргүүний сонгуульд Туркийн сөрөг хүчний “Ардын бүгд найрамдах нам”-ын төлөөлөгч Мухаррем Инжэ өрсөлдөж байгаа бөгөөд энэ хүнийг Эрдоганы гол өрсөлдөгч байна гэж ажиглагчид үзэж байна.
Хэрвээ эхний шатанд өрсөлдөгчдийн нэг нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй тохиолдолд хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд хамгийн олон саналд авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Хоёр дахь шатны сонгууль 7-р сарын 8-нд болох юм. Гол өрсөлдөөн Эрдоган, Инжэ хоёрын хооронд болох магадлал өндөр байна. Туркийн ерөнхийлөгчийг парламентын адил бүх нийтийн санал хураалтаар 5 жилийн хугацаагаар сонгоно. Турк улсад ийнхүү хугацаанаас өмнө сонгууль зарлан явуулах болсон гол шалтгааныг шинжээчид улс орны эдийн засгийн байдал муудсан, үүнтэй холбоотойгоор нэр хүнд нь унана гэх Эрдоганы болгоомжлол гэдгээр тайлбарлаж байна.
Энэ удаагийн сонгуулийг түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно, учир нь шинэ ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчөөс илүү их эрх мэдэлтэй болно. Парламентын засаглалтай байсан Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай болох юм.


















