Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэнг Анкарад шилжүүлэн өгнө

Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэн Феттулла Гулен-ыг Анкарад шилжүүлэн өгөх талаар Америкийн ерөнхийлөгч ярьсныг Цагаан ордон баталлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэнг Анкарад шилжүүлэн өгнө
Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэнг Анкарад шилжүүлэн өгнө. Зураг: МҮОНРТ

Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэн Феттулла Гулен-ыг Анкарад шилжүүлэн өгөх талаар Америкийн ерөнхийлөгч ярьсныг Цагаан ордон баталлаа.

“Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн ерөнхийлөгч РежепТайп Эрдоганд “2016 оны төрийн эргэлтийн цаад гол сэжигтэн шашны номлогчыг Анкарад шилжүүлэн өгөх талаар бодож үзнэ” хэмээн хэлсэн”” гэж Цагаан ордон Мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ, “энэ талаар үргэлжлүүлэн ярьсан зүйл байхгүй, ямар ч үүрэг хүлээгээгүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч СарраСандерс тайлбарлажээ.

Гэхдээ энэ асуудлаар Америкийн захиргааныхнаас “ерөнхийлөгч Трамп их 20-ын уулзалтын үеэр Туркийн ерөнхийлөгчтэй уулзахдаа Гуленийг шилжүүлэх амлалт өгөөгүй” хэмээн нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

Өнгөрөгч ням гарагт энэ талаар Туркийн гадаад хэргийн яамнаас “Трамп Эрдоганд Вашингтон Фетулла Гуленийг буцаах талаар ажиллаж байгаа хэмээн хэлсэн” гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд бичиж байгаа юм.

2016 онд Туркийн цэргүүд парламентийнордонруугаа халдаж, зэвсэггүй энгийн номхон иргэдийг буудан төрийн эргэлт хийхийг завдсан байдаг. Энэ хэргийн гол эзэн зохион байгуулагчаар Анкара Америкт суугаа лалын шашны номлогч Фетулла Гулен-ыг буруутган түүнтэй холбоотой байж болох хүмүүсийг барьж хорих болсон юм.

Харин Америк Турк 2-ын хувьд Сирийн асуудлаарх байр сууринаасаа болоод улам зөрчилдөж эхлээд байна.

Хуваалцах