Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, х

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа
Туркээс Монгол руу нутаг буцаж буй иргэдэд худал хэлж, мансууруулах бодисыг дайвар ачаа болгон өгч явуулдаг гэх иргэнийг албадан авчирлаа. Зураг: МҮОНРТ

Мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх эрүүгийн хэрэгт Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “А”-г Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой мэдээлэл солилцон, хамтран ажилласны дүнд тус улсад баривчлуулж, энэ оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс руу албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа.

Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах