Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төрхурахын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Бичигтийн 24 дүгээр гудамжийн нэгдүгээр хэсгийн хоёр тоотод "Мон метал" ХХК-ийн хашаанд барилгын материал, Дорноговь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрхурахын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Төрхурахын аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн даваа гарагт нийслэлд болон орон нутагт тус бүр гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Бичигтийн 24 дүгээр гудамжийн нэгдүгээр хэсгийн хоёр тоотод "Мон метал" ХХК-ийн хашаанд барилгын материал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр баг 46 дугаар байрны есөн тоот иргэн Т-н ОО-ийн өрөөний босоо холболтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагууд ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа.

Мөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богд уулын Төрхурахын аманд өнгөрөгч долоо хоногийн дундуур гарсан ой, хээрийн түймрийн бүсэдОнцгой байдлын хэлтсийн 94 хүн есөн техник хэрэгсэлтэйгээр түймрийн цурмыг унтраахаар ажиллаж байна гэжОнцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах