Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн 2 сая иргэн коронавирусний эсрэг Хятадад үйлдвэрлэсэн вакцинд хамрагджээ

Туркийн мэдээллийн Анадолу агентлагийн дамжуулж байгаагаар тус улсын нийт 2 сая иргэн Хятадын төрийн мэдлийн эм бэлдмэл үйлдвэрлэгч Синовак Биотех компанийн хөгжүүлж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн 2 сая иргэн коронавирусний эсрэг Хятадад үйлдвэрлэсэн вакцинд хамрагджээ
Туркийн 2 сая иргэн коронавирусний эсрэг Хятадад үйлдвэрлэсэн вакцинд хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Туркийн мэдээллийн Анадолу агентлагийн дамжуулж байгаагаар тус улсын нийт 2 сая иргэн Хятадын төрийн мэдлийн эм бэлдмэл үйлдвэрлэгч Синовак Биотех компанийн хөгжүүлж үйлдвэрлэсэн Ковид-19-ийн вакциныг хийлгэжээ.

Хятадын тус компанийн вакцины эхний ээлжийн тунгуудыг өнгөрсөн 12 р сарын 30-ны өдөр Анкарад хүргэсэн юм. Түүнээс хойш 2 долоо хоногийн дараа Туркийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн агентлаг Коронавак нэртэй тус вакциныг шуурхай горимоор дархлаажуулалтад хамруулах зөвшөөрөл олгосон байна. Энэ нь Туркэд ийм шуурхай горимоор ашиглах зөвшөөрөл авсан анхны вакцин байсан юм. Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Коджа хамгийн түрүүнд Хятадын тус вакциныг хийлгэснийг орон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлж байлаа. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоган ч Хятадын вакциныг хийлгэсэнюм.

Одоогийн байдлаар Синовак компанийн вакциныг Туркийн 2 сая 3 мянга гаруй иргэн хийлгээд байна. Хятадын вакциныг хүн амаа дархлаажуулалтад хамруулах үйл явц өнгөрсөн 1-р сарын 14-нөөс эхэлсэн юм. Юуны түрүүнд эмнэлгийн эмч ажилтнууд, ахмад настнууд гээд эрсдэлт бүлэгт багтаж байгаа хүмүүсээ вакцинжуулалтад хамруулж байгаа юм. Хятадын Синовак компанийн вакцины эмнэл зүйн 3 дахь шатны туршилтыг өнгөрсөн оны 9 сарын 14-нөөсТуркэд хийсэн. Энэхүү туршилтад сайн дураар 7 мянга гаруй хүн оролцсон юм.

Өнгөрсөн 12-р сарын сүүлчээр Туркийн мэргэжилтнүүд туршилтад хамрагдсан хүмүүст гаж нөлөө илрээгүйг баталсан юм. Гэхдээ ганцхан хүний харшил сэдэрснийг мэдээлж байсан юм.

Хуваалцах