Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ

Орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн орчимд Хонг-Конгоос Киргизстаны нийслэл Бишкек хотыг зорьж явсан ачаа тээврийн "Бойнг-747" онгоц замдаа осолдсон талаар Киргизийн онцгой байдлын сайд мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ
Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн орчимд Хонг-Конгоос Киргизстаны нийслэл Бишкек хотыг зорьж явсан ачаа тээврийн "Бойнг-747" онгоц замдаа осолдсон талаар Киргизийн онцгой байдлын сайд мэдэгдлээ. Онгоц осолдсон эхний шалтгааныг цаг агаарын хүнд нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Уг ачаа тээврийн онгоц "Туркиш эйрлайнс" компанийн онгоц байсан бөгөөд нисэх буудлаас холгүй хэдхэн км-ийн зайд, тосгоны айлуудын байшингуудыг дайран унасан байна. Одоогийн байдлаар ослын улмаас 20 хүн амиа алдсаны дотор 6 нь хүүхэд байсан гэж мэдээллээ. Харин нисэх багийн 4 гишүүн бүгд амиа алдсан тухай Киргизийн онцгой байдлын яамнаас мэдэгдэж байгаа юм.

Түүнчлэн 15 айлын байшин, энэ ослын үеэр гэмтэж сүйджээ. Одоогоор ослын газарт холбогдох ажилтнууд хэргийн газрыг хамгаалалтад аван мөрдөх ажиллагаа явуулж байгаа бөгөөд, онгоцны үзэгдэх орчин хязгаарлагдаж, өтгөн манантай байснаас онгоц осолдсон байж болзошгүй гэх эхний дүгнэлтийг гаргаад байгаа юм.

Хуваалцах