Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн арми лалын улс бүлэглэлээс Турк, Сирийн хил орчмын нутгийг чөлөөлөв

Туркийн цэрэг армийнхан Сирийн чөлөөт арми бүлэглэлийнхний дэмжлэгтэйгээр Турк, Сирийн хил орчмын нутгийг лалын улс бүлэглэлийнхнээс чөлөөлж чадсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн арми лалын улс бүлэглэлээс Турк, Сирийн хил орчмын нутгийг чөлөөлөв
Туркийн арми лалын улс бүлэглэлээс Турк, Сирийн хил орчмын нутгийг чөлөөлөв. Зураг: МҮОНРТ

Туркийн цэрэг армийнхан Сирийн чөлөөт арми бүлэглэлийнхний дэмжлэгтэйгээр Турк, Сирийн хил орчмын нутгийг лалын улс бүлэглэлийнхнээс чөлөөлж чадсан байна. Энэ тухай Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Диярбакир хотноо болсон Засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийнхний хамтаар Аазаза хотоос Жераблус хот хүртэлх 91 км хилийн зурвасыг террористуудаас чөлөөлжээ.

Сирийн чөлөөт армийн дайчдын дэмжлэгтэйгээр "Исламын улс" бүлэглэлийнхний гаднаас буу зэвсэг авдаг үндсэн замуудыг нь хааж чаджээ. Туркийн эрх баригчид өнгөрсөн сарын 24-ний өдөр Евфратийн бамбай нэртэй цэргийн ажиллагааг Сирийн нутаг дэвсгэрт эхлүүлж байгаагаа зарласан юм. Туркийн цэргийнхэн хилийн дагуух нутаг дэвсгэрийг лалын улс бүлэглэлийнхнээс чөлөөлж, Курдын зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоохоор төлөвлөж буй юм.

Хуваалцах