Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туркийн бизнес эрхлэгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНТУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон бизнесийн орчин, хууль эрхзүйн талаар танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн бизнес эрхлэгчидтэй уулзав
Туркийн бизнес эрхлэгчидтэй уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНТУ-ын бизнесийн төлөөлөгчид УИХ-ын гишүүнийг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Achi Lim” болон “AltoРartners” компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тус групп нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадны хэд, хэдэн улс оронд томоохон төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай, Монгол Улсад хөрөнгө оруулах, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэлээ. Өмнө нь Монголын бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны хүрээнд бизнес уулзалтуудыг хийжээ.

Хуваалцах