Туркийн эрх баригчид 27 мянган багшийг халжээ
Туркийн эрх баригчид нийт 27715 мянган багшийг ажлаас нь халсан байна.
Мэдээллийн алба

Туркийн эрх баригчид нийт 27715 мянган багшийг ажлаас нь халсан байна. Тэднийг цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг удирдаж, санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа Феттулла Гюлентэй холбоотой гэж ийнхүү ажлаас нь халсан байна. Энэ тухай Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуреттин Жаникли мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоодугаар сарын 16-ны шөнө Туркид төрийн эргэлт хийхийг оролдсон юм. Анкара, Стамбул хотод хяналтаа тогтоохыг чармайх үед болсон мөргөлдөөнөөс болж 240 хүн амь насаа алдаж, 2000 хүн гэмтэж шархадсан билээ. Туркийн эрх баригчид энэ хэрэгт Гюленийг буруутгаж байгаа төдийгүй АНУ-ын талаас шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм.
Туркийн Ерөнхий сайдын орлогчийн өгсөн мэдээллээр болж өнөөг хүртэл 9464 багшийн хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэв тэдний Гюлентэй холбоогүй нь батлагдвал ажилд нь буцааж авахаа мэдэгдэж байна.
Одоогоор 455 багш гэм буруугүй гэдгээ тогтоолгож, ажилдаа ороод байгаа ажээ.


















