Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган ялалт байгууллаа

Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган 52 хувийн саналаар ялалт байгуулжээ. Турк улсын сонгуулийн хуульд зааснаар Режеп Тайип Эрдоган дангаар 50-иас дээш хувийн санал авсан учраас ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахгүй хэмээн сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган ялалт байгууллаа
Туркийн Ерөнхий сайд Р.Эрдоган ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Ням гарагт болж өнгөрсөн Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж буйгаар Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган 52 хувийн саналаар ялалт байгуулжээ. Турк улсын сонгуулийн хуульд зааснаар Режеп Тайип Эрдоган дангаар 50-иас дээш хувийн санал авсан учраас ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явагдахгүй хэмээн сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.

Одоогийн байдлаар Турк улсын хэмжээнд санал тоололт 95 хувьтай явагдаж Эрдоганы төлөө сонгогчдын 52 хувь нь санал өгсөн бол сөрөг хүчнээс нэр дэвшигч, гол өрсөлдөгч Экмеледдин Ихсаноглу 38.5 хувь, гурав дахь нэр дэвшигч Селяхаттин Демирташ 9.8 хувь гэсэн урьдчилсан дүн гараад байна. Сонгуулийн санал хураалтын эцсийн үр дүн өнөө орой гарна.

Хуваалцах