Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 2 өдрийн айлчлал хийхээр Вашингтонд хүрэлцэн очоод байна. Тус айлчлалынх нь гол арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийх явдал юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна
Туркийн ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 2 өдрийн айлчлал хийхээр Вашингтонд хүрэлцэн очоод байна. Тус айлчлалынх нь гол арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хэлэлцээ хийх явдал юм. Энэ оны эхээр Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос нь хойш 2 орны төрийн тэргүүн нар нэг бус удаа утсаар ярьсан боловч нүүр тулсан анхны уулзалтаа ийнхүү хийх гэж байна.

АНУ, Туркийн харилцаа сүүлийн үед таагүйхэн байгаа энэ үед тус айчлал болж байгаагаараа онцлог. Хоёр улсын харилцаа таагүй байгаа нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй.

Нэгт: АНУ-ын эрх баригчид Барак Обама Ерөнхийлөгчийн үеэс Туркуудын террорист байгууллага гэж үздэг Ардчилсан Холбоо нам болон түүний зэвсэгт жигүүр Ардын батлан хамгаалах хүчнийг дэмждэг.
Хоёрт: Пентагон Сирийн курдуудад байлдааны хүнд зэвсэг техник нийлүүлэхийг зөвшөөрсөнтэй.
Гуравт: Өнгөрсөн зун Туркэд цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдсон. Энэ бослого хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч нь АНУ-д амьдардаг номлогч Феттуллах Гюлен гэж Туркийн эрх баригчид үздэг.

Удаа дараа Америкийн талаас түүнийг шилжүүлэн өгөхийг Анкара шаардаж байгаа ч одоогоор нааштай хариу аваагүй байгаа нь Вашингтоныг буруутгах үндэслэл болдог юм. Тиймээс Туркийн Ерөнхийлөгч Эрдоганийн хувьд санал зөрөлддөг энэ асуудлаарх Америкийн Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохыг юу юунаас илүүтэйгээр хүсч байгаа нь тодорхой гэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Туркийн ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны арга хэмжээнүүд манай цагаар өнөө оройноос эхэлнэ.

Хуваалцах