Туркийн ерөнхийлөгч хамгаалалтыг чангатгаад байна
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Босни Герцеговинд хийх айлчлалынх нь үеэр түүний амь насанд хүрэх халдлага гарч магадгүй байгаа учир хамгаалалтыг нь чангатгаад байгаа юм байна.
Мэдээллийн алба

Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоганы Босни Герцеговинд хийх айлчлалынх нь үеэр түүний амь насанд хүрэх халдлага гарч магадгүй байгаа учир хамгаалалтыг нь чангатгаад байгаа юм байна. Энэ тухай Туркийн ТРТХабер телесуваг мэдээлсэн бөгөөд Балканы орнууд дахь Туркийн иргэд ийм халдлага үйлдэж магадгүй хэмээн Македоны тагнуулын албанаас Туркийн талд анхааруулсан байна.
Туркийн засгийн газрын шадар сайд Ерөнхийлөгч Эрдоган сүрдүүлэг, үхлээс айж үйл хэрэг төлөвлөгөөнөөсөө ухардаг хүн биш гэдгийг олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Туркийн Ерөнхийлөгчийн Босни Герцеговин дахь айлчлал өчигдрөөс эхэлж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Эрдоган Сараево хотод болох Европ Туркийн ардчилагчдын холбооны дээд уулзалтад оролцох юм байна.


















