Туркийн шилдэг хүчтэн Таха Ахгюль, Реза Кайяль нарын нэрэмжит клуб байгуулагджээ
Таха Ахгюль нь "Рио-2016" олимпын наадам болон дэлхийн хошой аварга бол Реза Кайяль нь олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга юм.
Мэдээллийн алба

Туркийн чөлөөт, сонгомол бөхийн хүнд жингийн шилдэг хүчтэнүүд болох Таха Ахгюль, аварга Реза Кайяль нарын нэрэмжит бөхийн клуб нээлтээ хийжээ.
Таха Ахгюль нь "Рио-2016" олимпын наадам болон дэлхийн хошой аварга бол Реза Кайяль нь олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга юм.
Анкара хотод байгуулагдсан тус клуб нь Туркийн залгамж халаа болсон шилдэг залуусыг гаргаж ирэхэд зориулагдаж бий болжээ.


















