Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн шинэ ерөнхийлөгч энэ сарын 28-нд тангарагаа өргөнө

Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарлаа. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган нийт сонгогчдын 52.0 хувийн саналаар ялалт байгуулсан бол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн шинэ ерөнхийлөгч энэ сарын 28-нд тангарагаа өргөнө
Туркийн шинэ ерөнхийлөгч энэ сарын 28-нд тангарагаа өргөнө. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн гарлаа. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган нийт сонгогчдын 52.0 хувийн саналаар ялалт байгуулсан бол “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу 38.9 хувийн санал авсан бол “Ард түмний ардчилсан нам”-ын дарга Селяхаттин Демирташ 9.7 хувийн санал авчээ.

Өмнө нь ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан Турк улсын хувьд энэхүү сонгууль нь тус улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар тодруулж байгаараа онцлон боллоо. Режеп Тайп Эрдоган “Турк хүчирхэг удирдагчтай аль эрт болох ёстой байсан. Туркийн ард түмэн ялалт байгууллаа” хэмээн сэтгүүлчдэд хэлэв.

Болж өнгөрсөн сунгуулийн дүнг “Ардчилсан нам”-ын дарга Экмеледдин Ихсаноглу хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн "Энэ сонгуулийг шударга бус болсон" хэмээн шүүмжилжээ.

Дашрамд дурдахад, Режеп Тайп Эрдоган 2003 оны долоодугаар сараас хойш Туркийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 28-нд тангарагаа өргөх юм.

Хуваалцах