Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн шүүх хүний эрхийг хамгаалагч байгууллагын 8 ажилтныг суллахаар шийдвэрлэлээ

Стамбул хотын шүүх Эмнести Интернэшлийн идэвхтэн 8 хүнийг суллахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ шүүх ажиллагаа дуусах хүртэл тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарахгүй гэдгээ илэрхийлж гарын үзэг зурсных нь дараагаар ийм шийдвэр гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн шүүх хүний эрхийг хамгаалагч байгууллагын 8 ажилтныг суллахаар шийдвэрлэлээ
Туркийн шүүх хүний эрхийг хамгаалагч байгууллагын 8 ажилтныг суллахаар шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Стамбул хотын шүүх Эмнести Интернэшлийн идэвхтэн 8 хүнийг суллахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ шүүх ажиллагаа дуусах хүртэл тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарахгүй гэдгээ илэрхийлж гарын үзэг зурсных нь дараагаар ийм шийдвэр гаргасан байна.

Эмнести Интернэшлийн хүний эрхийг хамгаалагчдыг террорист байгууллагыг дэмжсэн, террористуудад тусалсан хэмээн буруутгаж өнгөрсөн 7 сард баривчилж хорьсон юм. Тэднийг кибер аюулгүй байдал, мэдээллийн удирдлага сэдэвт семинарт оролцож байх үед нь ийнхүү баривчилж саатуулсан юм.

Нийт 11 хүнийг сэжиглэн хорьсоны дотор Германы иргэн байсан юм. Туркийн прокурорынхон тэдэнд 5-15 жлийн хорих ял оноохыг шаардаж байсан Юм. Хүний эрхийг хамгаалагчдыг ийнхүү саатуулснаас болж Анкара Европын орнуудын харилцаа хурцдах болсон юм.

Хуваалцах