Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Туркийн стратеги судалгааны төвийн төлөөлөгчид монгол улсад айлчиллаа

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Стратеги судалгааны төвийн /ССТ/ дарга Али Ресул Усул, Коч Их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан, уран зохиолын сургуулийн декан Ахмет Ичдуюгу, Бахчешехир Их сургуулийн Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын тэнхимийн захирал Экрэм Татоглу болон гуравдуга

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн стратеги судалгааны төвийн төлөөлөгчид монгол улсад айлчиллаа
Туркийн стратеги судалгааны төвийн төлөөлөгчид монгол улсад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Стратеги судалгааны төвийн /ССТ/ дарга Али Ресул Усул, Коч Их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан, уран зохиолын сургуулийн декан Ахмет Ичдуюгу, Бахчешехир Их сургуулийн Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагын тэнхимийн захирал Экрэм Татоглу болон гуравдугаар нарийн бичгийн дарга Озан Акан нарын бүрэлдэхүүн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

ССТ болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн /ССХ/ хооронд жил болгон зохион байгуулагддаг ажил хэргийн уулзалтын хүрээнд уржигдар "Монгол Улсын Гадаад бодлого: Гуравдагч хөрш болон төвийг сахих нь", "Турк-Монголын хоёр талын худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааны өсөлтийн чиг хандлага", "Монгол Улс бүс нутгийн тэлж буй интеграцчилалд нэдэх нь: ЕАБХАБ ба НАТО", "Бүс нутгийн эдийн засгийн санаачлага: Монгол Улсын оролцоо, гурван улсын эдийн засгийн коридор" болон "Сирийн хямралын эргэн тойронд Турк Улсын дүрвэгсдийн бодлого" зэрэг сэдвүүдээр харилцан санал солилцсон байна.

Хуваалцах