Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийлээ

Өнгөрсөн шөнө Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийж, улс орныхоо засгийн эрх мэдлийг авсан талаар Туркийн TRT телевизээр зарлалаа. Мэдэгдэлд, “Үндэсний энх тайван” хэмээх Туркийн цэргийн зөвлөл энэ цэргийн эргэлтийг хийсэн талаар өгүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийлээ
Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө Туркийн цэргийнхэн төрийн эргэлт хийж, улс орныхоо засгийн эрх мэдлийг авсан талаар Туркийн TRT телевизээр зарлалаа. Мэдэгдэлд, “Үндэсний энх тайван” хэмээх Туркийн цэргийн зөвлөл энэ цэргийн эргэлтийг хийсэн талаар өгүүлжээ.

Туркийн томоохон хотуудад шөнөжин буун дуу гарч, Парламентын ордон, төрийн мэдлийн телевизийн байр зэрэг зарим байршлуудыг хаагаад байна. Зарим эх сурвалжын мэдээлсэнээр шөнө болсон буудалцааны үеэр 18 цагдаа алагдсан байна.

Үүнтэй зэрэгцэн Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган гар утсаараа дамжуулан видео мэдэгдэл хийж, "Ард түмэн минь та бүхнийг гудамж, талбайд гараасай гэж хүсч байна. Төрийн эргэлт хийхээр завдаж буй хүмүүсийн төлөвлөгөө бүтэхгүй гэдэгт итгэж байна. Энэ бол цөөнхийн бослого. Энэ хүмүүс ойрын хугацаанд хуулийн хариуцлага хүлээнэ. Тэдэнд хамгийн хэцүү ял шийтгэл оноох болно" хэмээн уриалжээ. Гэвч тэрээр энэ мөчид хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Энэ мөчид Стамбул, Анкара зэрэг хотуудад иргэд гудамж талбайд гарч, цэргийнхнийг эсэргүүцэж эхлээд байна.

Хуваалцах