Туркийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүнүүдийг тал үнээр нь зарна
Тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч өсөөд буй юм байна.
Мэдээллийн алба

Туркийн Засгийн газар хүнсний бүтээгдэхүүнүүдийг тал үнээр нь зарна. Тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч өсөөд буй юм байна.
Удахгүй болох Туркийн парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ялангуяа хүнсний ногооны үнийн талаар их мэдээлэх болсон байна.

Учир нь Туркийн эрх баригчдын зүгээс гол, гол хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах нэгэн хөтөлбөр зарлаад байна. Үүгээр хүнсний бүтээглэхүүнийг зах зээлийн үнээс 50 хувь доогуур үнээр борлуулах хүнсний мухлагуудыг байгуулахаар төлөвлөжээ.
Гэвч энэ хөтөлбөрийг орон нутгийн бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Тэд “Хөнгөлөлттэй үнийн энэ дэлгүүрүүд нь бизнесийг нь шахаж, эдийн засагт нь сөрөг үр дагавар авчирна” гэж буруутгаж байна.



















