Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ

“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ
“Turkish airlines”-ын нисгэгчид хулгайлагджээ. Зураг: МҮОНРТ

Туркийн агаарын тээврийн компанийн 2 нисгэгчийг хулгайлсан хэрэг гарлаа. “Turkish airlines” компанийн хоёр нисгэгч Ливийн нийслэл Бэйрутыг зорьсон нислэгийнхээ дараа зочид буудал руугаа явсан гэнэ. Тэднийг автобусандаа суух үед хулгайлсан байжээ. Одоогийн байдлаар гэмт этгээдүүд ямар зорилгоор хулгайлсан нь тодорхойгүй байна. Ямар нэг сураг хараахан гараагүй гэж албаныхан хэлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ливийн талаас Туркийн хулгайлагдсан иргэдийн амь насыг эрсдэлд учруулахгүйгээр хэргийг илрүүлнэ гэдгээ амласан юм. Уг хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтнийг таамаглаж байгаа бөгөөд урьд өмнө ийм хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Туркийн гадаад хэргийн сайд иргэддээ хандаж, Ливи руу зорчихгүй байх, хэрвээ тэнд оччихсон бол аялалд гарахгүй байхыг сануулсан байна.

Хуваалцах