Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Туркменистаны ерөнхий прокурорыг чөлөөлөх хүсэлт гаргажээ

Үндэсний аюулгүй байдлын хуралдааны үеэр Туркменистан улсын ерөнхийлөгч Бердымухамедов авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий прокурорыг чөлөөлөх тухай хүсэлтээ Парламентад хүргүүлж

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туркменистаны ерөнхий прокурорыг чөлөөлөх хүсэлт гаргажээ
Туркменистаны ерөнхий прокурорыг чөлөөлөх хүсэлт гаргажээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын хуралдааны үеэр Туркменистан улсын ерөнхийлөгч Бердымухамедов авлигын хэрэгт холбогдсон Ерөнхий прокурорыг чөлөөлөх тухай хүсэлтээ Парламентад хүргүүлж, мөн хэрэгт холбогдсон хэд хэдэн прокурорыг албан тушаалаас нь халсан байна.

Ерөнхийлөгч Бердымухамедов хэлэхдээ хууль сахиулах салбарын ажилтны үүрэг аливаа хууль бус үйлдлийн эсрэг тэмцэх явдал байдаг атал өнөөдөр авлигын хэрэгт холбогдсон хууль сахиулах албан тушаалтны талаар хэлэлцэх гэж байгаа нь харамсалтай гэжээ. Мөн тэрээр ийм төрлийн зөрчлийн асуудал гаргасан хууль сахиулах салбарын алба хаагчдыг хатуу шийтгэж байх болно гэсэн байна.

Хуваалцах