Туркменистанын өмнөд хил дээр 4 орныг дамнасан хийн хоолойн барилгын ажлыг эхлүүллээ
Төв Азийн орнуудын хамтарсан энэ томоохон төслийн өртөг нь 8-10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Мэдээллийн алба

Туркменистан улс олон улсын томоохон төслөө эхлүүлээд байгааг евроньюс тусгай булангаараа онцгойлон хөндсөн байна. Энэ нь Туркменистан, афганистан, пакистан, Энэтхэг гэсэн 4 улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн томоохон төсөл юм. Туркменистаны өмнөд хил дээр тус хийн хоолойн Афганистаны хэсгийг барих ажил эхэлсэн байна. Тапи гэж нэрийдсэн энэ хийн хоолойг бүрэн ашиглалтанд оруулснаар Туркменистаны жилд 33 тэрбум куб метр байгалийн хийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой болохыг тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов мэдэгдэж байсан. 1840 км-ийн урттай хийн хоолойг барьснаар бүс нутгийн улс орнуудын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжиж, эрчим хүчний аюулгүй байдлыг нь хангахад чухал үүрэгтэйг мөн онцолж байгаа юм. Туркменистан энэ хийн хоолойг барихын тулд Серхетабат станциасаа Афганистаны Тургунди хүртэл 13 км төмөр замыг шинээр барьсан юм.
Төв Азийн орнуудын хамтарсан энэ томоохон төслийн өртөг нь 8-10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.


















