Туркойз Хилл Ресурс компани мэдэгдэл гаргалаа
Оюу Толгой уурхайг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулахын зэрэгцээ 6000 гаруй хамтран ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж компаниа тогтвортой, ашигтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгохын төлөө анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно” гэлээ.
Мэдээллийн алба

Татварын ерөнхий газраас Оюу Толгой төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн татварын акт тавьсанд Туркойз Хилл Ресурс компани хариу мэдэгдэл гаргажээ.
Оюу Толгой ХХК ч энэхүү татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн дийлэнхи хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн мэдэгдэлд өгүүлснээр, Оюу Толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчид үүссэн асуудлыг Монгол улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх магадлалтайг дурдсан байна.
Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Крэйг Киннел “Ийм асуудал гарсанд бид харамсаж байна. Гэхдээ бид Оюу Толгой уурхайг хуулийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулахын зэрэгцээ 6000 гаруй хамтран ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж компаниа тогтвортой, ашигтай, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгохын төлөө анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно” гэлээ.


















