Туршилтаар ажиллуулах нэрээр дипломыг нь хураах бүдүүлэг үйлдэл
Тэрээр хэлэхдээ “Аж ахуйн нэгж байгууллагууд тухайн ажилтанд хувийн арга хэмжээ авч байгаа энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол хүний эрх олон талаар зөрчигдсөн хэвээр байна. Иймээс ажил олгогчийн ойлголт хандлагыг өөрчлөх шаардлага байна” гэлээ.
Мэдээллийн алба

Туршилтаар ажлуулах нэрээр иргэдийн диплом, иргэний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрийг хураан авч байгаа нь хүний эрхэнд халдсан бүдүүлэг үйлдэл гэж хүний эрхийн мэргэжилтнүүд тодорхойллоо. Ийм гомдолтой иргэдийн мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст ирдэг нийт гомдолын хоёрдугаарт жагсаж байна.
Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын Хэлтсийн дарга Б.Батаагаас тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ “Аж ахуйн нэгж байгууллагууд тухайн ажилтанд хувийн арга хэмжээ авч байгаа энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол хүний эрх олон талаар зөрчигдсөн хэвээр байна. Иймээс ажил олгогчийн ойлголт хандлагыг өөрчлөх шаардлага байна” гэлээ.


















